ШӨХТГ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн холбогдох ААН-үүдэд хяналт шалгалтыг хийдэг.
Тэгвэл 2022 онд 35 ААН-д нийт 15 тэрбум төгрөгийн торгууль ногдуулснаас бага дүнтэй торгууль ногдуулсан ААН-үүдээс 21 сая төгрөгийн торгууль төлөгдөж бусад ААН-үүдийн хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй буюу торгууль үндэслэлгүй байна гэдэг шалтгаанаар шүүхэд маргаан үүсгэсэн байгаа юм байна.
Харин он гарснаас хойш нийт 12 ААН дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж бөгөөд үүнээс 7 ААН-д 43 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авснаас 12 сая төгрөгийг сайн дураар төлж барагдуулжээ.