Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны хойд зам дээр “Toyota Landcruiser 200” машин жолоодож явсан иргэн Ч.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд урсгал сөрж, 12 настай С, Э нарыг дайран гэмтээж, долоон машин мөргөсөн ноцтой осол гаргасан юм.
Уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт болж, Ч.Маралмаад гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хоёр жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 1.7 сая төгрөгийн торгууль ноогдуулсан юм. Шүүхийн энэ шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч, олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байна.
Шүүхийн шийдвэрийн талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.
- Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад оногдуулсан ял шийтгэл хөнгөдчихлөө гэсэн шүүмжлэл өрнөж байна. Хуульчийн зүгээс шүүхийн шийдвэрт байр сууриа илэрхийлэхгүй юу?
- Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Бид гомдол саналгүй” гэж хэлж болох ч шүүх өөрөө хэргийн бодит байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой байсан.
Учир нь тэнд бэртэж гэмтсэн хүүхдийн эрх талаас, мөн хүүхдийн ирээдүйд учирч
Энэ нь жолоодох эрхгүй субъект гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал эргээд хуулийн хариуцлага хүлээдэг юм шүү гэсэн шүүхийн жишгийг тогтоох ач холбогдолтой байлаа. Шүүхийн шийдвэрийг хууль тогтоогч, УИХ-тай холбож тайлбарлах хүмүүс байсан. Шууд ингэж хандах нь учир дутагдалтай. Нөгөө талаар нэг удаа шуугиад өнгөрөх сэдэв биш юм. Гагцхүү энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хуулийн зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэх нь зүйд нийцэх болов уу.
-Шүүхийн энэ шийдвэр зарим иргэдэд зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан ч хүнд ял шийтгэл авдаггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэх магадлалтай ч гэж яригдаж байна. Хэр үндэслэлтэй тайлбар вэ?
-Хуулийн зохицуулалтыг нарийн мэдэхгүй, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэсэн ойлголт аваагүй иргэд ингэж болох юм уу гэдэг сэдэл төрөх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.
-Хохирогч охины ар гэр “Ч.Маралмаад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан гэж байгаа. Магадгүй хохирогч талаас гаргах шийдвэр мөн эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс ч байна?
-Энэ бол хохирогчийн бүрэн эрхийн асуудал. Ямар байр суурь илэрхийлэх нь чөлөөтэй. Гагцхүү хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулж байгаа хор уршиг, гэмт хэргийн үр дагавар зэргийг шүүх эрх мэдлийн байгууллага анхаарах ёстой.
-Энэ хэргийн тухайд хохирогч охины эрх ирээдүйд хөндөгдөх эрсдэл бий юу?
-Шүүхийн шийдвэртэй нэг бүрчлэн танилцаагүй учраас шууд дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ хэн нэгэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод ирээдүйд эрүүл мэндэд үүсэх үр дагавар, хор уршгийг хэрхэн тооцох, мөн сэтгэл санааны хохирлыг яаж тооцож үнэлэх тухай асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой.