14 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, осол өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг дахь УБТЗ-ын “35 дугаар зөрлөг” гэх газахр болжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 27 настай иргэн Д бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа аж.