Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

ЭРДЭМ ТАУЭР

09:00 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эко Соёл Сан-Eco Culture Foundation-аас "Эко Эмэгтэйчүүдийн чуулган"-ыг "Цэвэр агаар-Хүний эрх" сэдвийн хүрээнд зохион байгуулна.

ТӨРИЙН ОРДОН

09:15 цагт: "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн" эхэлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

09:30 цагт: “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-ий хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн нээгдэнэ.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

10:00 цагт: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас ”Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

ХАНГАРДИ ОРДОН

11:00 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 99160069.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охинтой холбоотой хэргийг нотлох хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, прокурорын байгуулага дээр удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасаар байгаа талаар хохирогчийн ээж болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 11-350002

MONGOL ART GALLERY

13:00 цагт: “ARTSCAPE II - Адил үгүй ертөнц” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 86113993. /Дүнжингарав худалдааны төвийн замын урд/

ИНФОГРАФИК: “Та саналаа худалдсан уу“ гэх асуулгад иргэдийн 14 хувь нь “саналаа худалдсан“ гэжээ
ИНФОГРАФИК: “Та саналаа худалдсан уу“ гэх асуулгад иргэдийн 14 хувь нь “саналаа худалдсан“ гэжээ
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.