Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: С.Эрдэнэ бол зөв буруу гэгддэг ч ургаа хад шиг лагс эр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага өнөөдөр 21.00 цагаас МҮОНТ-ээр гарна. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр "Өмхий хиамчид орой шүгэлддэг данхын ярилцлагатай гээд хэхрэлдээд эхэлж. "Бодит тайлбар" өгнө гэнэ. Товчхондоо өмнө нь дандаа худлаа хуцдаг байсан гэсэн үг. Өнөөдөр ч бас худал ярина гэсэн үг" хэмээсэн.

Харин үүнд Ерөнхий сайд асан С.Баяр "Одбаяр аа. Ийм маягаар улс төрд хол явахгүй. Бод. Таны аав Эрдэнэ бол зөв буруу гэгддэг ч ургаа хад шиг лагс эр. Нам өөр ч бид хоёр олон жил эрийн есоор сайхан үерхсэн хэвээр. Хайрт хүүд нь шинэ оноос хоосон омог, хогийн үг хоёроос илүү хол явах хөтөлгөө унаатай болохыг хүсье" гэжээ.

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.