Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 53 секунд

Гаалийн ерөнхий газраас оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 1765.7 сая ам.доллар болсон гэж мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт дүнд:

  • Эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь,
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь,
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлж байна.

Монгол улс дэлхийн 39 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцар-т 11.3 хувь, Сингапур-т 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 688.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 131.5 сая ам.доллараар буюу 23.6 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 104.5 сая ам.доллар буюу 15.2 хувь,
  • Эрдэс бүтээгдэхүүн 180.2 сая ам.доллар буюу 26.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 159.6 сая ам.доллар буюу 88.6 хувь),
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 72.9 сая ам.доллар буюу 10.6 хувь,
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 144.2 сая ам.доллар буюу 21.0 хувь,
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 47.3 сая ам.доллар буюу 6.9 хувь,
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 37.3 сая ам. доллар буюу 5.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 105 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.8 хувь; ОХУ-д 29.2 хувь; Япон-д 9.7 хувь; БНСУ-д 3.5 хувь; АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.5 хувийг эзэлжээ.

ГХЯ: БНТУ-ын газар хөдлөлт болсон бүсэд манай улсын хоёр иргэн байгаа. Амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй
ГХЯ: БНТУ-ын газар хөдлөлт болсон бүсэд манай улсын хоёр иргэн байгаа. Амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.