Зам тээврийн ослын улмаас нас барах бага насны хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал,
- 2019 онд 49 хүүхэд
- 2020 онд 64 хүүхэд
- 2021 онд 51 хүүхэд
- 2022 онд 76 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөөг сайтар өгөхийг анхааруулж байна.