Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ мэдээлэл хийнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгтэй.

09.00 цагт: ХЭҮК-оос “Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцуулна. Уулзалтад ХЭҮК, ШШЕГ болон хууль сахиулах байгууллагын удирдлага, ОУХБ, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөл оролцоно.

10:00 цагт: “Пума империал” зочид буудалд: “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал тус газрын "Олон нийтийн төв"-д болно.

11.00 цагт: МҮОХ-ны байранд: Энэ сарын 27-28-нд “Степпе арена”-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны талаар мэдээлнэ. Уран гулгалтын гайхамшигтай тоглолтыг харуулах уг шоуг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол, Японы Тэшүүрийн холбоо хамтран Монголд анх удаа зохион байгуулах юм. Утас: 9100-3472, 8900-3472.

15.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас иргэний нийгэм, төр, олон улсын байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар “Бодлогын түвшинд хамтран ажиллацгаая!” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 8611-1985, 8806-1346.

ЗАСГИЙН ГАЗАР: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
ЗАСГИЙН ГАЗАР: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-ноос ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-ноос ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.