Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар салбарын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр, Ирэх жилээс эхлэн дизель түлшний үнийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх талаар хэлсэн юм.
Ингэхдээ "Шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд, 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон.
Сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомстолтой холбоотойгоор Роснефть НХН-д хүсэлт тавьж тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мян.тн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 12 дугаар сард 83 мян.тн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалгаа баталгаажуулаад байгаа" гэлээ.