Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Дизель түлш 3 хоногтоо жигдэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр,

"Дизель түлшний хувьд хилээр хангалттай орж ирж байгаа. Өмнөх онтой харьцуулахад 30-40 хувь илүү орж ирж байгаа. Манай нэг сарын хэрэглээ 90 мянган тонн байсан бол өнөөдөр бид 120 мянган тонн дизель түлшийг сард хэрэглэдэг болсон байна. Энэ юунаас үүдэж байна гэхээр экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой.

Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдэд очиж байгаа дизель түлш 3 хоногтоо жигдэрчихнэ гэж бодож байна" гэсэн юм.

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо
 
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.