Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ: Дизель түлш хоригт багтаагүй байх өндөр магадлалтай. Ургац хураалтын үед үнийг тогтвортой байлгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ОХУ шатахууны нийлүүлтээ зогсоосонтой холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр дараах мэдээллийг өгөв.

"ОХУ-аас ирсэн тогтоолд зарим нэг дизель түлшийг экспортлох боломжтой гэж заасан байсан. Үүнд манай улсын хэрэглэж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа. 2 хоногийн дараа хариу нь гарна.

Тогтоолыг уншиж үзэхэд манай улсын импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй гэж ойлгож болно. Харин автобензин буюу АИ92, АИ95 бензин хоригт орсон. Тогтоол гарах болсон гол шалтгаан бол ОХУ-д 3 сараас эхлэн дотооддоо үнэ нь нэмэгдсэн тиймээс дотооддоо үнийг бууруулахаар ажиллаж байгаа.

Дизель түлшний хувьд нөөц хангалттай байна. 30 хоногийн нөөцөөс их байгаа. Түүнчлэн ургац хураалтын үед үнийг тогтвортой байлгана" хэмээв.

ШУУД: 12-14 насны хүүхдүүд үеийнхээ хүүхдийн толгой нүүрэнд шингэн зүйл асган шатаасан асуудлыг тодруулж байна
ШУУД: 12-14 насны хүүхдүүд үеийнхээ хүүхдийн толгой нүүрэнд шингэн зүйл асган шатаасан асуудлыг тодруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд