Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самар экспортлох зөвшөөрөлтэй 15 компанийн зөвшөөрлийг цуцална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Самар экспортод гаргадаг нийт 27 ААН экспортын зөвшөөрөлтэй. Үүний 15 ААН нь хүн ажиллуулдаггүй, татвар төлдөггүй, байнгын алдагдалтай тайлан мэдүүлдэг зэрэг мэдээллийг Татварын ерөнхий газраас авсан мэдээллийн дагуу экспортын зөвшөөрлийг цуцалж байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэр танилцуулах үеэрээ мэдээллээ.

Мөн "БОАЖЯ-наас 2021 онд авсан экспортын зөвшөөрөл 13335 тонн самрыг хилээр гаргуулах зөвшөөрөл авсан. Гэтэл Монгол Улсын гаалиар 14 мянга гаран тонн самар гадагшаа гарсан буюу 1064 тонн самрын зөрүү гарч ирж байгаа юм. Энэ бол БОАЖЯ-аас зөвшөөрөл авалгүй хилээр гарсан гэх мэдээлэл байгаа юм.

Дэлхий даяар нийт 42 орчим мянган тонн самар үйлдвэрлэсэн гэдэг тоон мэдээлэл байдгаас үүний гуравны нэг нь Монгол Улсын хилээр гарсан байгаа. Гэтэл эхний найман орны тоонд манай улс ороогүй. Тэгэхээр Монгол Улс зөвхөн ченжийн системээр самар экспортолж байна. Манайхаас гарч байгаа самар 24-50 орчим долларын дундаж үнэтэй. Гэтэл ААН-үүд 1,6-11 орчим доллараар гаргаж байгаа. Энэ онд 12,6 долларт хүргэсэн. Тиймээс цаашид эрхзүйн орчин байгаа ч хариуцлагын орчин байхгүй байна. Тиймээс бид одоо хариуцлагын асуудалд анхаарч байна гэж ойлгож болно" гэв.

Б.Бат-Эрдэнэ: Зарцуулалтын хувь дээр шаардлага хангаагүй аймгийн ИТХ-ын дарга нарыг АТГ-т шилжүүлж байгаа. Үүнээс өөр арга алга
Б.Бат-Эрдэнэ: Зарцуулалтын хувь дээр шаардлага хангаагүй аймгийн ИТХ-ын дарга нарыг АТГ-т шилжүүлж байгаа. Үүнээс өөр арга алга
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд