Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахыг дэмжиж, шийдвэрлэхээр боллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт өнөөдөр болж өндөрлөлөө. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас дэмжихээ илэрхийллээ.

Тус хуралдаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа оролцож, гишүүд болон иргэдийн асуултад хариулж, бүсийн хөгжлийг төлөвлөхдөө байгаль орчны асуудлыг орхигдуулж болохгүйг сануулсан юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулах эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх ажлыг одооноос хэрэгжүүлж эхлэх ёстой. Иймд Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар дэмжиж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэхээр боллоо.

Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулснаар Монгол Улсын хүн амын нягтрал өндөртэй хэсэг болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ихэнх сумд, Дундговь, Өмнөговь, Төв, Завхан зэрэг аймгийн зарим сумдын нутагт цаг агаарын аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх техникийн боломж бүрдэх юм. Түүнчлэн Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэхийг даалгалаа.

М.Даваажаргал: Японы Эзэн хаан манай оронд айлчлах гэж байгаад хамгийн олон удаа “Эзэн хааны цом“-ыг хүртсэн хүний хувьд баярлаж байна
М.Даваажаргал: Японы Эзэн хаан манай оронд айлчлах гэж байгаад хамгийн олон удаа “Эзэн хааны цом“-ыг хүртсэн хүний хувьд баярлаж байна
 
Хакүхо М.Даваажаргал Сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгчээ
Хакүхо М.Даваажаргал Сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.