Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуусан самартай холбоотой асуултад хариуллаа.
Ингэхдээ, "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль" гэж бий. Тухайлбал, 2021 онд 149,9 тэрбум төгрөг төвлөрсөн. Хуульд заасны дагуу аймаг, нийслэл нийлээд 46,7 орчим тэрбум төгрөгийг эргэн зарцуулах ёстой байсан. Гэтэл 12 орчим тэрбум төгрөгийг дээрх хуулийн дагуу төвлөрсөн орлогоос эргэн зарцуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, 34,4 тэрбум төгрөгийг хууль бусаар буюу зориулалтын бусаар зарцуулсан гэдэг дүгнэлт гарсан. Үүн дээр бид АТГ-тай хамтран бүх аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай хамтарсан мэдэгдлийг хийсэн. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр АТГ-тай хэлэлцүүлэг хийнэ.
Зарцуулалтын хувь дээр шаардлага хангаагүй аймгийн ИТХ-ын дарга нарыг АТГ-т шилжүүлж байгаа. Үүнээс өөр арга алга" гэлээ.