Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул өнөөдрийн өрөгт хожих юм уу тэнцвэл Азийн аварга шатарчин Монголоос анх удаа төрнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Эйн хотноо Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын шатарчид маш амжилттай оролцож байна. Яг одоо эмэгтэй ангиллын сүүлийн өрөгт Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон Улсын шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн МӨНГӨНЗУЛ Ази тивийн аваргын төлөө ТҮҮХЭН ӨРӨГ -ийг Энэтхэг Улсын шилдэг шатарчин Олон Улсын мастер VANTIKA AGRAWAL -ын эсрэг тоглож байна. Өнөөдрийн өрөгт хожих юм уу тэнцвэл Азийн аварга шатарчин Монголоос анх удаа төрнө. Энэ тэмцээн Дэлхийн аврагаас ялгаагүй чансаатай тэмцээн аж. Учир нь энд Дэлхий шатрын голлох том гүрнүүд болох Энэтхэг Хятад Орос, станы орны Их мастер шатарчид оролцож байнаЭнэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд алтан үсгээр бичигдэх юм. Тэмцээний сүүлийн өрөгт Монголын багаа дэмжихээр Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Аль-Эйн хотод очжээ.

АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдсэн
АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдсэн
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.