Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг ШААРДЛАГА ХАНГАСАН гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнөөдөр /2025.05.15/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Хуралдааны төгсгөлд, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг шаардлага хангасан гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад, гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ. Иймд хөгжлийн төлөвлөгөөг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ болон бусад байнгын хороодод шилжүүлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Байнгын хороод ирэх долоо хоногт дээрх асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай. УИХ зургаадугаар сарын 1-ний дотор хөгжлийн төлөвлөгөө батлах ёстой. Маргааш өглөө 08.00 цагт ЭЗБХ хуралдаж, холбогдох ажлын хэсгийг байгуулна" гэсэн юм.

Л.Гантөмөр: Засаг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэдэг ГҮТГЭЛЭГ шүү
Л.Гантөмөр: Засаг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэдэг ГҮТГЭЛЭГ шүү
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.