Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Баянзүрх дүүргийн засаг дарга өнөөдөр иргэдийг хүлээн авч уулзлаа. Долоо хоног бүр зохион байгуулагддаг уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс, Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр болон хэлтэс, албадын удирдлагууд оролцлоо. Ихэвчлэн газрын маргаантай холбоотой асуудлаар иргэд ханддаг учир газар зохион байгуулалтын албаны дарга газар зохион байгуулагч нарыг оролцуулдаг. Энэ үеэр иргэд асуудлаа газар дээр нь шийдвэрлэх боломжтой байдаг.

Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар Цэргийн хотхонд хийгдэж буй дахин төлөвлөлтийн асуудал удаашралтай байгааг оршин суугчид хэлж, энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн. 2022 оны 9 дүгээр сард дахин төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана гэдгийг засаг дарга иргэдэд хэлж, тухайн үүссэн асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг очиж ажиллахыг үүрэг болголоо.

Зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн ялангуяа архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын газар байгуулах хүсэлтэй иргэд өнөөдөр төслөө Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх уулзалтын үеэр танилцуулсан. Эдгээр иргэдийг дэмжих, хамтран ажиллах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн холбогдох удирдлагууд 20,33 дугаар хороонд ажиллалаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн холбогдох удирдлагууд 20,33 дугаар хороонд ажиллалаа
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.