Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн холбогдох удирдлагууд 20,33 дугаар хороонд ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээр хамгийн томд тооцогддог. 2021 оны жилийн эцсийн хүн амын статистик тоон мэдээллээр 1520 өрхийн 4257, улсын бүртгэлээр 8694 хүн амьдарч байгаа юм. 2022 онд 16 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийгдэж байна. Тухайлбал Соёмботой уулын тохижилтын ажлыг эхлүүлсэн. Мөн Гачууртын автобусны буудлын эцсээс гялалзахын энгэр хүртэл 4,7 км хатуу хучилттай авто замын ажил, төвийн хэсэгт мини цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил тус тус хийгдэж байна. Цаашид 20,33 дугаар хороонд гэрэлтүүлэг, Шар хоолой, Арцат чиглэлд авто замын ажил хийх шаардлагатайг байгааг хорооны засаг дарга хэлсэн.

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо нь 2022 оны 5 дугаар сарын нэгэнд байгуулагдсан. 1308 өрх айл, 3456 иргэнтэй. Шинэ байгуулагдсан хороодын нэг бөгөөд хороонд тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай бүтээн байгуулалт тохижилтын ажлын талаарх мэдээллийг танилцуулсан.

Хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд засаг дарга, хэсгийн ахлагч нар анхаарал хандуулах, шинэ хичээлийн жилийн нээлтээс өмнө сургууль цэцэрлэгийн орчинд ажиллаж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үүрэг болголоо.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах гэрээний үр дүнг хэлэлцлээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах гэрээний үр дүнг хэлэлцлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц