Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах гэрээний үр дүнг хэлэлцэх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хороодод ажиллаж байгаа. Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Тухайлбал төвийн шугамд холбогдоогүй эмнэлгүүд бойлертой болгох санал гаргасан. Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд мөн тавьж тэрээр шийдвэрлэж ажиллана гэдгийг илэрхийлж байсан юм. Тэгвэл өнөөдөр санал өгсөн 16 хороонд бойлер хүлээлгэн өглөө.
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинтай болох хүсэлт гаргасан. Эдгээр эмнэлгүүдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэж ажиллана гэдгийг хэллээ.