Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургагч багш хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Илтгэх индрийн ирээдүй ТББ нар хамтран дүүргийн хэмжээнд 100 залуусыг "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийн хөтөлбөрт 4 дүгээр сараас эхлэн хамруулсан.

Хөтөлбөрт хамрагдсан залуучууд илтгэх урлаг, хувь хүний хөгжил, зөв төлөвлөлт, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, баг хамт олноор ажиллах чадвар гэх мэт олон ур чадварыг эзэмиинэ. Энэ хүрээнд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж өөрсдийн 6 сарын турш эзэмшсэн ур чадвараа бусдад хүргэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ

"Анх та бүхэн уг хөтөлбөрт хамрагдсөн өдрөөс хойш 6 сарын дараа та бүхэнтэйгээ уулзахад та бүхэн өөрийгөө илэрхийлэхээс эхлээд биеэ авч явах, бусадтайгаа ойлголцох, харилцах, багаар ажиллах гээд маш олон төрлөөр ахиц дэвшил гаргаж чадсан байна. Тиймээс уг хөтөлбөр дуусмагц та бүхэнтэйгээ хамтарч "Mini Academy" байгуулж дүүргийн хороо бүрийн хүүхэд залуучууд, иргэдэд шаардлагатай сургалт, арга хэмжээг зохион байгуулах хүсэлтай" байгаагаа илэрхийллээ.

"Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй сургагч багш хөтөлбөр энэ оны 10 дугаар сард дуусна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Монгол Улсын анхны “Киночдын гудамж”-ийг Баянзүрх дүүрэгт байгуулна
Монгол Улсын анхны “Киночдын гудамж”-ийг Баянзүрх дүүрэгт байгуулна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна