Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: Улс төрийн нам хүнд байдалд орлоо гэхэд нэг гишүүн ирээд намаа авардаг гэх ойлголт байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхэд холбогдох захиргааны хэргийг давж залдах шатны шүүх хянан хэлэлцэх байсан боловч хойшилсон. Шүүх хурал хойшилсон шалтгаан нөхцөл болон Ардчилсан намын эвлэрэл нэгдлийн талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга талын Ардчилсан намын Ерөнхий нарийн нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "УДШ-ийн дарга өөрөө ажлаа хийж чадахгүй байгаа учраас улсын төсвөөс мөнгө гаргуулж өмгөөлөгч авах гэж байна. Ажлаа хийх чадваргүй, хийж чадахгүй байгаа учир эрх зүйн туслалцаа хүсэж байгаа нь маш том эмгэнэл. Эсвэл цаг хожих гэж улс төрийн захиалга биелүүлж байна.

Ардчилсан намын шат шатны бүх гишүүдтэй янз бүрийн хэлбэрээр уулзаж, намын эв нэгдлийн тухай, АН-ын цаашдын ирээдүйн тухай санал солилцож байгаа. 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нэгдэж орох болно" гэжээ.

Харин С.Баярцогтыг намдаа эргэн ирэх асуудалд тэрбээр үргэлжлүүлэн "Улс төрийн нам хүнд байдалд орлоо гэхэд нэг гишүүн ирээд намаа авардаг тухай ойлголт байхгүй. Мэдээж энэ хүн бол намаа аврахын тулд намынхаа эв нэгдлийн төлөө идэвхтэй зүтгэж буй АН-ын нэгэн гишүүн" гэв.

Зам тээврийн ноцтой ослоор 2 хүн амиа алджээ
Зам тээврийн ноцтой ослоор 2 хүн амиа алджээ
 
ФОТО: Агаарын бохирдол, татварыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд болж байна
ФОТО: Агаарын бохирдол, татварыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.