БНХАУ-аас Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барих 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт барихаар ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийгдэж барилгын ажил эхлэхэд бэлэн байгаа хэдий ч төр тус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгараад буй.
Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа 270 айлд гурваас 310 сая төгрөг, 270 айлын иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговор олгож, хохиролгүй болгох шийдвэрийг өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газраас гаргаад байсан юм. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд тус бүр 30 сая төгрөг олгох хуулийн төсөл боловруулж УИХ-д өргөн барихаа мэдэгдээд байна. Энэ талаараа тэрбээр өнөөдөр 11 цагт хэвлэлийн хурал зарлаж дэлгэрэнгүй мэдээлэх юм байна.