Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн яамнаас төсөвт шургуулсан хоёр үзүүртэй “ЗҮҮ“-ний ачаар МАН-ын өвгөд төрд насаараа “ХАДАГДАХ“ нь...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн төсөлд дурдсанаар 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” гэдэг зүйл заалтыг оруулж ирсэн. Хэрэв Засгийн газраас төсвийн хуулийг дагуулж өргөн барьснаар батлагдвал төрийн алба хаах насны дээд хязгаар /65 нас/ байхгүй болж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх ч боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам нь төрийн албаны мерит зарчмаа өөрсдийн гараар үгүй хийж, моодноос гардаггүй хэдэн хөгшчүүдээ явуулахгүй байх санаа. Хуулийн төсөл өргөн барихтай зэрэгцэн эл шүүмжлэлийг гаргаж тавих үед Сангийн сайд нь үүнийг үгүйсгэж, төрд үргэлжлүүлэн ажиллаж тэтгэвэрээ ч, цалингаа ч авсаар буй 5 мянга гаруй алба хаагчдыг цэгцлэх бодлого хэмээн тайлбарлаж байв.

Гэтэл өчигдрийн /2022.10.11/ Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нь төрд насаараа ажиллаж болно гэх санаагаа “оновчтой” хэмээн тайлбарлав. Тэрбээр “Тэтгэврээ тогтоолгочихсон бол төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж боломжгүй. Харин тухайн хүн хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах нь нээлттэй” гэв.

Ийнхүү өөхөн дотор чулуу боосон байдлаар оруулж ирсэн хуулийн төсөл нь батлагдчихвал эрх баригчдын хүсэл биелж, МАН хэдэн хөгшчүүлдээ бүгдэд нь төрийн албаны томилгоогоор бэлэг барих нь дамжиггүй. Жишээлбэл, тэдгээрийн тэргүүн эгнээнд шинэ засгийн бүтцээр ЗГ-ын гал тогооноос хусагдсан Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД-аар томилгооноос атгаад алдсан Х.Бадамсүрэн нарын нэрс бичигдэнэ. Цаашилбал, ҮХЦ гэдэг байгууллагыг улстөрчдийн тоглоом болгох боломжийг хааж чадахгүй байгаа Н.Чинбат болон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Улаан тэргүүтэй бие нь явсан ч сэтгэл нь явдаггүй хөгшчүүдийг ч цохон тэмдэглэж болно.

Нөгөөтээгүүр, залуус төрийн албаны босгыг барагтай бол давж чадахгүй. Арга ч үгүй. Гавьяаныхаа амралтад гарч өгдөггүй хэдэн хөгшчүүл нь төрийн албаныхаа босгон дээр тэрийгээд хэвтчихсэн байгаа цагт хэн тийш зүглэх юм. Зүтгээд ч тусыг эс олно. Ийнхүү залуу үеэ дэмжих МАН-ын уриа лоозон төдий болж хувирна. Харин үүнийгээ Сангийн яам нь төр нэг хүнд хоёр “цалин” өгмөөргүй байна, хэмнэнэ гэх ядмагхан агуулгаар зөвтгөсөөр байх юм уу.

Ц.Янжиндулам

ЦЕГ-ын дарга Ж.Болд явж, оронд нь АТГ-ын дарга З.Дашдаваа очих уу
ЦЕГ-ын дарга Ж.Болд явж, оронд нь АТГ-ын дарга З.Дашдаваа очих уу
 
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ: Ирэх оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нд сурагчид ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ
БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ: Ирэх оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нд сурагчид ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.