Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр мах, гурил, нефтийн үнэ нэмэгдэхгүй гэсэн ч гурилын үнэ кг тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдэж ард түмний амьдрал хэцүү байна. Хууль чинь хэрэгжихгүй байгаа юм бишүү" гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "УИХ-ын хаврын чуулганаар зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хууль батлагдсан. Энэ хуулинд гурил, мах, нефтийн үнийн асуудал орсон. Гурил, махны хувьд Монголбанкны эх үүсвэрээр биш арилжааны банкны эх үүсвэрийг ашиглах хуулийн зохицуулалттай" хэмээлээ.