Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн санхүүжилтийг Улаанбаатарт 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгож нэмжээ

Огноо
Унших
0 минут 56 секунд

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд:

- Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,

- Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,

- Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

Г.Занданшатар: “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлж байна
Г.Занданшатар: “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлж байна
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.