Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Б.Даваажав анхны бие даасан тоглолтоо хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, өөрийн авъяас чадвар, сонирхолтой, дүрүүдээрээ олны танил болсон жүжигчин Бандийн Даваажав анхны бие даасан тоглолтоо хийнэ. Тэрбээр тоглолтынхоо нэрийг “Ааваа хүү нь аав болсон” гэж нэрлэсэн бөгөөд ирэх сарын 30-ны өдөр "UB PALACE"-д болох аж.

Тэрбээр СУИС-ийг төгссөнөөсөө хойш тасралтгүй 20 орчим жил монголын урлаг тэр дундаа хошин урлаг, кино урлагт зүтгэж яваа билээ.

Түүний тоглосон уран бүтээлүүдээс үзэгчид түүнийг “Рашаантын 18” УСК-нд ”Танайх нүүрс түлдэг. Манайх папришк түлдэг” гэж хэлдэгээр нь илүү сайн мэддэг. Тэр кино урлаг, хошин урлагт зүтгэхээс гадна нийтийн дууны клипэнд мөнхөлсөн олон дүртэй. Түүнчлэн өөрөө нэлээдгүй хэдэн нийтийн дуу дуулсан тал бүрийн авъяастай чадварлаг жүжигчин юм.

Энэ сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Энэ сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.