Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урлахуйн, урлагийн гайхамшиг хослох “Уран гоёл” загварын шоунд тавтай морил...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

Ш.Должинсүрэн докторантын үүсгэн байгуулсан “Уран гоёл” 7 жилийн нүүрийг үзэхдээ тайз, дэлгэцийн, бас олон урлаг соёлын арга хэмжээнүүдийн нүүрийг тахалжээ. Нөгөө л “хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” гэдэг шиг “Уран гоёл” болбоос олон монголчуудын хайр татсан урлан л даа. Залуучуудын ярьдгаар бол загвар, донж, хийц талаасаа зүгээр л “маяг”.

Монголынхоо угсаатны үүх түүх, өв соёл, зан заншилыг судалж бүтээлдээ шингээдэг талаас нь авч үзвэл монголдоо хайртай үйл ажиллагаа. Ийнхүү үндэсний хувцасны "Уран Гоёл"-ынханыг үүсэн байгуулагдсаныхаа долоон жилийн ойг тохиолдуулан загварын шоу зохион байгуулж язгууртны, угсаатны, хуримын, өдөр тутмын загваруудаас гадна гоёлын эмэгтэй хүрэмнийхээ коллекцоо танилцуулах гэж байгаа тухай олж мэдээд сэтгэл хөдөлж орхив. “Уран гоёл” урлан дэргэдээ эрдэмтдийн баг ажиллуулж, тэдний судалгаа, дүгнэлт, зөвлөмжийг бүтээлчээр ашигладаг онцлогтой юм байна.

Дэм өгчихвөл эх орондоо төдийгүй, соёлын экспортын чиглэлээр хөгжих ч боломжтой газар. Монголоо сурталчилахаар мордохдоо “Уран гоёл” ыг урдаа барьхад нүүр улайлгахгүй санагддагийг ч нуух юун.

Мэдээж “Уран гоёл” загварын шоуны меньюд олон сонирхолтой үзүүлбэр байгаа нь ойлгомжтой. Ганцхан жишээ дурдахад Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон Монголын эзэнт гүрний үед хамаарах язгууртны дээлийн хийц, загвар технологи болон бусад дурсгалуудын судалгааг доктор Б.Мөнхцэцэг, докторант Ш.Должинсүрэн нар хийж, судлаач Д.Баяр, У.Эрдэнэбат нарын мэдээлэл судалгаагаар баяжуулсны үндсэн дээр сэргээн бүтээжээ.

Энэхүү язгууртны сэргээн бүтээсэн хувцсаа Өмнөговь аймгийн шинэ музейн үзүүллэг дэглэлтэд зориулан хүлээлгэн өгсөн бол туршилтын буюу багш загварыг нь шоуны үеэр үзэгчдэд танилцуулах юм байна..

Нийт 60 гаруй шинэ загвар танилцуулах энэ үзүүлбэрийн арга хэмжээнд Андра агентлагийн загвар өмсөгчдөөс гадна МУСГЗ, Төрийн туульч А.Балдандорж, “Алтай”, “Мөнхийн реп”, UB Drums хамтлаг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, жүжигчин СТА Г.Алтангэрэл, Г.Номуун, эвэр бүрээч С.Одсүрэн, хийлч Х.Ариунсайхан, реги Macho МТ нарын урлаг соёлынхон оролцож, уран бүтээлээ толилуулахаас гадна “Уран гоёл”-ын шинэ загваруудаас өмсөж үзүүлнэ.

Урлахуйн гайхамшгийг урлагийн гайхамшигтай хослуулсан нэгэн үдэшт эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний хувцасны “Уран гоёл” загварын шоу 2022 оны тавдугаар сарын 07-нд 18:00 цагаас "The One event hall"-д болох юм. Уран, гоё үдшээр хамтдаа уулзацгаая.

ЧУУЛГАН: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
ЧУУЛГАН: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.