Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын жүжигчин Д.Гүрсэд: Энэ бол хамт олон, уран бүтээлчдийн маань ач буян

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Мандухай цэцэн хатан" киноны Баянмөнх жонон, "Үхэж үл болно-Чингис хаан" киноны Хуйлдар цэцэн, “Говийн зэрэглээ” киноны II нисгэгч, " Waiting for the barbirian's" -ын уугуул иргэний дүрээр бидний сэтгэлд хоногшсон МУГЖ Д.Гүрсэд өнөөдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат тэрээр Монголын кино урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж буй ахмад уран бүтээлч юм.

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэд “Төрийн өндөр дээд шагналаар шагнасандаа маш их баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийн бүтээдэг энэ салбарт өөрийн амьдралыг зориулж өнөөдрийг хүрч, төр засагтаа үнсүүлж байгаадаа баяртай байна. Би нийт 60 гаруй киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон. Гадаадын алдартай уран бүтээлчидтэй хамтарч ажилласан удаа ч олон бий. Энэ бол хамт олон, уран бүтээлчдийн маань ач буян юм" гэв.

М.Батбаяр: Богд Зонхова төслийг соёлын яамнаас оруулаагүй
М.Батбаяр: Богд Зонхова төслийг соёлын яамнаас оруулаагүй
 
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.