Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Enjoy Summer” үйл ажиллагаа Шангри-Ла-д үнэ төлбөргүй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Жил бүрийн зуны улиралд зохион байгуулагддаг "Enjoy summer" үйл ажиллагааг Шангри-Ла 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн онцлог нь"Enjoy Summer" арга хэмжээг дуу, хөгжимд дурлагч орчин үеийн залуусын хамгийн том хөгжмийн наадам болох PlayTime Festival-тай хамтран зохион байгуулж буй юм.

“Enjoy Summer x PlayTime Pre-event” арга хэмжээ нь

  • 07.01
  • 07.02-ны өдрүүдэд буюу хоёр хоногийн турш 16:00-22:00 цагийн хооронд Шангри-Ла Төвийн задгай талбайд үнэ төлбөргүй зохиогдоно.

2022 оны PlayTime хөгжмийн наадмын “Official Entertainment Partner” болох Шангри-Ла Төвийн задгай талбайд хүрэлцэн ирснээр 2022 оны PlayTime наадамд оролцож буй дотоодын амьд хөгжмийн хамтлаг, репперүүдийн сүүлийн үеийн тренд уран бүтээлүүдээр сонороо мялааж, гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ зуны нэгэн гайхалтай оройг өнгөрөөх боломжтой.

Тус үйл ажиллагаанд Монголын амьд хөгжмийн хамтлагуудын нэг The Colors хамтлаг, Teresa in the Moon, Silhouette Tuesday, Monte Blu зэрэг шинэ залуу хамтлагууд, Жазз хөгжмийн урсгалыг мэдрүүлэхээр Fat Cat Jazz-н уран бүтээлчид ирэх бөгөөд “GangBay”, Sekstsagaanbogd, Roockie, Arman, DJ Enkoolion, Yborn, Tamiraa нар хүрэлцэн ирнэ.

Чуулган: Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-нд шилжүүллээ
Чуулган: Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-нд шилжүүллээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц