Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэн, харьяатын газрыг “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгаруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн нэгж хамтран зохион байгуулсан “Бүтээмжит төрийн байгууллага” шалгаруулах уралдаанд Гадаадын иргэн, харьяатын газар тэргүүн байр эзлэв.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх ажлын хүрээнд цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжих ажлыг үр дүнтэй санаачлан хэрэгжүүлж байгаа хэмээн үзэж ийнхүү “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгаруулсан байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 38 мянга гаруй гадаадын иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр иргэд үйлчилгээ авахын тулд хамгийн багадаа 6-7 удаа өөрийн биеэр ирдэг байсныг халж, байгууллагад хүрэлцэн ирэхэд зарцуулдаг цаг хугацаа болон санхүүгийн зардлыг бодитойгоор хэмнэх боломжийг бүрдүүлжээ.

Монгол, Тайландын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавилаа
Монгол, Тайландын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавилаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.