Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэлээр хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан асуудлаа шийдүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулж буй. Нэгдүгээр ээлжийн бүртгэл дуусч, хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдаад байгаа юм. Харин хоёрдугаар ээлжийн бүртгэл E-mongolia-гаар эхлэх гэж байгаа талаар Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр "E-Mongolia-д цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэл эхлэх гэж байна. Энэ бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой.

Он дуустал авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс ирсэн гомдол дээр суурилан тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлууд хийгдэж байна.

Мөн тодорхой лавлагаа тодорхойлолтыг Англи хэл дээр гаргадаг болохоор ажиллаж байна" гэжээ.

Г.Сайханбаяр: Монгол цэргүүд Курилын арлууд орчимд цэргийн сургуулилтад оролцоогүй
Г.Сайханбаяр: Монгол цэргүүд Курилын арлууд орчимд цэргийн сургуулилтад оролцоогүй
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.