Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Сайханбаяр: Монгол цэргүүд Курилын арлууд орчимд цэргийн сургуулилтад оролцоогүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын цэргийн албан хаагчид бүс нутгийн маргаантай байдаг Курилын арлууд орчимд хээрийн сургуулилтад оролцсон гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр тайлбар өгөв.

Тэрбээр "Восток 2022" сургуулилтын хувьд энэ жил 15 улс орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдөр ОХУ-ын Владивостокийн ойролцоо Сергейвский сургалтын төвд Монголын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс тэнгисийн цэргийн хүчингүй. Монголын цэргийн албан хаагчид бүс нутгийн маргаантай байдаг Курилын арлууд орчимд цэргийн сургуулилтад оролцоогүй. Тийм зүйл байхгүй.

Цэргийн сургуулилттай холбоотой асуудалд болчимгүй дүгнэлт хийх, хамаагүй яриа гаргахад болгоомжтой хандахыг анхааруулж байна" гэлээ.

ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо
 
Улаанбаатарт шөнөдөө -18 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -18 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.