МХЕГ-ын чиг үүргийг өөрчлөх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрбээр "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс МХЕГ-ын чиг үүргийг өөрчилж ажиллана. МХЕГ-т байдаг зарим мэргэжлийн яамдуудад байх ёстой хяналт шалгалтыг яамдуудад аваачна. Тодруулбал, Эрүүл мэндийн хяналт шалгалт, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хяналт шалгалтыг мэргэжлийн яамдуудад нь өгнө. МХЕГ-ын нэр зорилгыг өөрчлөөд төр өөрөө, өөрийгөө хянадаг хяналт шалгалтаа хийдэг байгууллага болгож өөрчилнө. Тэгэхээр 2023 оны төсвийг өргөн барихдаа МХЕГ-ын өөрчлөхөө өргөн барина" гэлээ.