МХЕГ-ыг татан буулгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр, "Төрийн байгууллагыг татан буулгах асуудлыг хөндөхөөр маш их анхаарал тавьж, олон хүмүүсийн эрх ашиг хөндөгддөг гэж хардаг. Ингээд үүнийг улс төр болгодог, энэ үйл ажиллагаанд саад дотгор бий болгодог.
Гэтэл гадны орнуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ, судалгаа хийгээд харьцуулж үзэхэд "Ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа төрийн үйлчилгээний болон бусад байгууллагуудыг цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үздэг. Яагаад гэвэл төрийн нэрийн өмнөөс иргэний эрх ашгаа хамгаалж ажиллах гэж байгаа байгууллага нэр хүндээ, үүрэг хариуцлагаа хамгаалж чадахгүй бол татан буугдах нь энгийн үзэгдэл. Үүнийг өөрчлөн байгуулах нь засгийн газрын үүрэг болж хувирч байгаа гэдгийг ойлгох ёстой" гэв.