Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хяналтын байцаагчийн давхардал бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсан учир МХЕГ-ыг татан буулгахаар шийдвэрлэв“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Засгийн газрын өнөөдрийн /2022.10.19/ ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг татан буулгах шийдвэр гарсан талаар мэдээллээ. Улмаар салбарын хяналтыг салбар бүрийн яамд өөрсдөө хариуцах юм.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар нь 20 жилийн хугацаанд 26 чиглэлээр хяналт хийж үйл ажиллагаа явуулсан, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа аж. Засгийн газрын зүгээс хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдолд үндэслэн уг шийдвэрийг гаргажээ.

Д.Амарбаясгалан: С.Энхболд сайд үнэхээр хувийн ашиг сонирхол зөрчил үүсгэсэн нь хуулийн байгууллагаар нотлогдвол хариуцлага хүлээх нь тодорхой
Д.Амарбаясгалан: С.Энхболд сайд үнэхээр хувийн ашиг сонирхол зөрчил үүсгэсэн нь хуулийн байгууллагаар нотлогдвол хариуцлага хүлээх нь тодорхой
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.