Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Монголбанкны муу зээлдэгчийн түүхээс 50 мянган иргэн, 500 ААН-ийн муу түүх ариллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд
Гэрэл зургийг тpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж гомдол ирүүлжээ.

Үүний дагуу ШӨХТГ-аас Монголбанкинд хандаж эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгджээ. Энэ нь эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүлсэн гэж ойлгож болох юм.

Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлээд байна.

Завхан аймагт “Байгальд ээлтэй“ малчдын зөвлөгөөн боллоо
Завхан аймагт “Байгальд ээлтэй“ малчдын зөвлөгөөн боллоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.