Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн 12 дугаар хороо 3x3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нэгдүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайг “3х3” сагсан бөмбөгийн талбай болгон тохижуулж дууслаа.

Энэхүү тохижилтыг дүүргийн ЗДТГ, “Хаан банк”-тай хамтран гүйцэтгэсэн. Тус сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг “Хаан банк”-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллахын тулд хамтран ажиллах саналыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд хүргүүлэн, санамж бичгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулж байсан.

Ийнхүү санамж бичгийн хүрээнд хийх ажил биелэлээ олж бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань “3х3” сагсан бөмбөгийн талбайтай боллоо гэж СХД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.

“Эрүүл мэндийг дэмжих төв“-ийг байгуулахад нэг бүрд 1.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ
“Эрүүл мэндийг дэмжих төв“-ийг байгуулахад нэг бүрд 1.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ
 
Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн
Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.