Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг улсынхаа эрх ашгийн төлөө нэгдэн нягтрахыг уриалав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцох мөн

Монгол хүн бүхэн, түүний дотор ард түмнийхээ элч төлөөлөл болсон Эрхэм гишүүд Та бүхэн Монгол Улсынхаа бадран мандах гэрэлт ирээдүйн төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн зүгт харж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтрахыг чуулганы хүндэт индрээс уриалъя" гэжээ.

Түүний эл үг сайд болохоор зүтгэж буй гишүүдэд зориулсан бололтой. Учир нь Ерөнхий сайд энэ долоо хоногтоо багтаж, танхимынхаа 70-80 гаруй хувийг шинэчилж, сайд нараа солихоор болоод буй. Үүнээс үүдэж сайдын суудалд горилогчиж, Төрийн ордноор нэг бий. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр гурван бүлэгт хуваагдаж, сайд болохоор зүтгэж буй гишүүдээ эв нэгдэлтэй байхыг ийнхүү анхааруулж буй бололтой.

С.Нарангэрэл: УИХ ҮХНӨ-ийг заавал хийх шаардлагатай
С.Нарангэрэл: УИХ ҮХНӨ-ийг заавал хийх шаардлагатай
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц