Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: ҮАБЗ-ийн мэдээллийг сонсохоор хаалттай горимд шилжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр "Чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад дотно орчин нөхцлийн талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл, ҮАБЗ-ийн илтгэлийг сонсоно.

Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалтад хэлсэн цаг үеийн болон онцгой анхааруулвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засаг хүндрэлээ даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс ард иргэдийн амьдралыг хамгаалах дэмжих чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаануудын тайланг сонсож, дүгнэлтийг хэлэлцэнэ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх зарим арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолыг холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ.

Гуравдугаарт, өнгөрсөн долоо хоногт МУ-ын ҮХЦ 02 тоот тогтоол гаргаж, ҮХ-ийн 39.1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсч буй эрх зүйн асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм.

Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ҮАБЗ-ийн илтгэлийг сонсохоор чуулганыг хаалттай горимд шилжүүлээд байна.

Прокурорын байгууллага авлигын хоёр хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага авлигын хоёр хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд