Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурорын байгууллага авлигын хоёр хэргийг шүүхэд шилжүүлжээ

Огноо
Унших
1 минут 6 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 198 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 251 даалгавар бичгээр өгчээ. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд нэг мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад хоёр шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,255 хэрэгт хяналт тавьж, 186 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Үүнд:

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101,

Өмчлөх эрхийн эсрэг 75,

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10,

Авлигын 2 хэрэг байна.

Х.Баттулгаас АТГ өнгөрсөн баасан гарагт МЭДҮҮЛЭГ авчээ
Х.Баттулгаас АТГ өнгөрсөн баасан гарагт МЭДҮҮЛЭГ авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд