УИХ-ын гишүүн ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр "Чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад дотно орчин нөхцлийн талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл, ҮАБЗ-ийн илтгэлийг сонсоно.
Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалтад хэлсэн цаг үеийн болон онцгой анхааруулвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засаг хүндрэлээ даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс ард иргэдийн амьдралыг хамгаалах дэмжих чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаануудын тайланг сонсож, дүгнэлтийг хэлэлцэнэ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх зарим арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолыг холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ.
Гуравдугаарт, өнгөрсөн долоо хоногт МУ-ын ҮХЦ 02 тоот тогтоол гаргаж, ҮХ-ийн 39.1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсч буй эрх зүйн асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.