Энэ сарын 19-ны орой Сомалийн нийслэл Могадишу хотын нэгэн зочид буудал руу үл таних зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас 20 гаруй хүн амь насаа алджээ. Цагдаагийн хошууч Ясин Хажи CNN-д мэдээлэл өгөхдөө "Хаят зочид буудалд үргэлжилж буй халдлагын улмаас дор хаяж 50 хүн шархадсан байна. Зэвсэгтэй этгээдүүд хүмүүсийг барьцаалж байгаа бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн рүү дотроос нь буудсан хэвээр байгаа. Мөн зочид буудлын хяналтыг эргүүлэн авах ажиллагааг удаашруулж байна. Халдлага үйлдэгчид энгийн иргэдийг барьцаалж, амьд бамбай болгон ашигласан тул бид Хаят зочид буудлын алан хядагчдын бүслэлтийг зогсооход 24 цаг зарцуулсан. Бид эхний болон дээд давхруудыг нэгжсэн. Гэвч тэд хоёр давхарт байсаар байна" гэжээ.
Мадина эмнэлгийн эмч Ахмед Абди "Амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Олон хүний биеийн байдал хүнд байна" гэсэн байна.
Эх сурвалж: CNN