Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: 80-аас 77 хүний допингийн шинжилгээний хариу ирсэн, бүрэн ирж дууссаны дараа нийтэд зарлана

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Улсын наадамд дөрөв давсан бөхчүүд болон 16 сур харваачид допингийн шинжилгээ хийсэн. Одоогоор 6-7 бөхөд допинг илэрсэн байх магадлалтай гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг "Үндэсний бөх болон сурын харваанд оролцогчдоос допингийн шинжилгээнд хамруулахаар хуульчилсан. Шинжилгээнд хамрагдсан 80 хүний 64 нь бөх, 16 нь харваачид юм. Допингийн шинжилгээг тагнуулын болон цагдаагийн байгууллагын хяналт дор авсан. Хамгаалалттайгаар БНСУ-ын лабораторид хүргүүлж, эхнээсээ хариу нь ирж эхэлсэн. 80 хүний хариу бүрэн бүрдээгүй байгаа учраас зохих журмын дагуу нээж танилцаагүй байгаа. Одоогоор хэн нэг нь допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдгийг ярих болоогүй.

Одоогийн байдлаар 77 шинжилгээний хариу ирсэн. Гурван хариу хараахан ирээгүй байгаа. 80 хүний шинжилгээний хариу ирэхэд нийтэд зарлана. Шинжилгээ хийж буй байгууллагаас шалтгаалж хариу цуварч ирж байгаа. Хариу допингийн эсрэг төвөөр дамжиж ирж байгаа. Олон улсын итгэмжлэгдсэн лабортариос ирж байгаа бичиг баримтыг солих боломжгүй" гэв.

“Би сувилагч“ төсөлт уралдааны үеэр орон нутгийн дөрвөн сувилагчийг 20 сая төгрөгөөр урамшууллаа
“Би сувилагч“ төсөлт уралдааны үеэр орон нутгийн дөрвөн сувилагчийг 20 сая төгрөгөөр урамшууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд