Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр арилжааны нэр бүхий 9 банканд холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгасан. Улмаар ипотекийн зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан 20 сая төгрөгөөр торгуулсан арилжааны 9 банкны энэ оны хагас жилийн санхүүгийн тайлангаас "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого буюу зээлийн шимтгэлийн орлого"-ын дүнтэй танилцлаа.
20 сая төгрөгөөр торгуулсан арилжааны банкууд энэ оны эхний хагаст банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлээс хэдэн төгрөгийн орлого бүрдүүлснийг хүргэж байна.
Хаан банк
Зээлийн хэмжээ- 8 их наяд /8,046,754/ төгрөг,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 137 тэрбум 491 сая төгрөг,
Цэвэр ашиг- 224.6 тэрбум төгрөг тус тус байна.
Төрийн банк
Зээлийн хэмжээ- 2.3 их наяд /2,323,859.1/ төгрөг,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 16 тэрбум 746 сая төгрөг,
Цэвэр ашиг- 111.2 тэрбум төгрөг тус тус байна.
Хас банк
Зээлийн хэмжээ- 1.9 их наяд төгрөг /1,973,639/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 18 тэрбум 635 сая төгрөг ,
Цэвэр ашиг- 48.9 тэрбум төгрөг тус тус байна.
Голомт банк
Зээлийн хэмжээ- 3.5 их наяд төгрөг /3,537,989/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 40 тэрбум 514 сая төгрөг,
Цэвэр ашиг- 26 тэрбум төгрөг тус тус байна.
Худалдаа хөгжлийн банк
Зээлийн хэмжээ- 4.9 их наяд төгрөг/ 4,902,779/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 39 тэрбум 897 сая төгрөг,
Цэвэр ашиг- 149 тэрбум төгрөг тус тус байна.
Ариг банк
Зээлийн хэмжээ- 44 тэрбум төгрөг /44,738/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 482 сая төгрөг тус тус байна.
Тээвэр хөгжлийн банк
Зээлийн хэмжээ- 494 тэрбум төгрөг /494,759/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 588 сая төгрөг тус тус байна.
Богд банк
Зээлийн хэмжээ- 202 тэрбум төгрөг /202,369,947.7/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 1 тэрбум 512 сая төгрөг тус тус байна.
Капитрон банк
Зээлийн хэмжээ- 760 тэрбум төгрөг /760,529.1/,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэл- 4 тэрбум төгрөг тус тус байна.
Сануулахад, Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого гэдэгт зөвхөн зээлийн шимтгэлийн орлого бус тухайн банкны нийт үйлчилгээний хураамж, шимтгэл хамаарах юм. Мөн банк тус бүрийн "зээлийн хэмжээ" гэдэгт зөвхөн ипотекийн зээл бус бусад төрлийн зээл олголтын нийт дүнг илэрхийлнэ.