Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Ц.Бат-Энхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч гэсэн албан тушаалаас нь чөлөөлж, тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар сэлгэн томилсон байдаг. Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ТӨХК, ТӨҮГ-ын орлогч, дэд захирлын орон тоог хасаж байгаа юм.
Тэгвэл хэмнэлтийн хуулиар чөлөөлөгдсөн Ц.Бат-Энх нь газрын даргаар томилогдон ажиллахын сацуу "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Хэмнэлтийн хуулийн дагуу чөлөөлөгдсөн нэрээр хоёр гурван ажил хавсран хийж байгаад иргэд ихээхэн бухимдаж байна. Түүнд хэмнэлтийн хууль үйлчилсэнгүй.
Ц.Бат-Энх нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны наймдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлаар томилогдсон байдаг.