ГХЯ: БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авбал 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах санал тавьсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой дараах асуудлуудыг солонгосын талд тавьж тодорхой, бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байгааг мэдээллээ. Үүнд,

  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
  • Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргадаг болох;
  • БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох;
  • Эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх;
  • БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох зэрэг болно.

Мөн, хүчин төгөлдөр визтэй монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа, хил дээр саатуулагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбогдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-ны нэг дипломат ажилтныг Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал дээр тогтмол ажиллуулж эхлээд байна.

“Хасын Хүлэгүүд“ баг  Азийн бүсийн хэсгийн тоглолтыг Монгол улсаас анх удаа 6-0 амжилттайгаар дуусгаж финалын дөрөвт шалгарлаа
“Хасын Хүлэгүүд“ баг Азийн бүсийн хэсгийн тоглолтыг Монгол улсаас анх удаа 6-0 амжилттайгаар дуусгаж финалын дөрөвт шалгарлаа
 
ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Ерөнхий сайдын хүүгийн асуудалд УИХ-ын гишүүд ямар байр илэрхийлэв
ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Ерөнхий сайдын хүүгийн асуудалд УИХ-ын гишүүд ямар байр илэрхийлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!