Авлигатай тэмцэх газарт 2022 оны эхний хагас жилд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2 их наяд 61, тэрбум 324 сая 104 мянган төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 их наяд 235 тэрбум 701 сая 691 мянган төгрөгийн хохирлыг буюу 60.0 хувийг нөхөн төлүүллээ. Тодруулбал, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382 тэрбум 746 сая 448 мянган төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Хахуулийн 4 тэрбум 37 сая 934 мянган төгрөгийг хураан авч, улсын орлого болгосон.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.