Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэртээ ганцаараа цоожлогдсон 6 настай хүү цонхны тавцангаас зүүгдсэн байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өчигдөр буюу /2022.07.20/ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12.16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очжээ. Ингэхэд гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байжээ. Хүүг хоёр иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан талаар НОБГ-аас мэдээллээ.

Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.

Иймд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

ФОТО:  Гренландын мөс хайлж өдөрт 6 тэрбум тонн ус далайд цутгажээ
ФОТО: Гренландын мөс хайлж өдөрт 6 тэрбум тонн ус далайд цутгажээ
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.