Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон. АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байв. Харин уг хуулийн хугацаа дуусч, шүүх дахин 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байдаг.
Уг хуулийн хугацаа дуусгавар болох дөхөж байгаатай холбогдуулан шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан байна. Улмаар цагдан хорих арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ.
Сануулахад, өнгөрсөн сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.
Мөн тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан юм.