Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: СЕХ хууль зөрчсөн үйлдлээ даруй зогсоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан өнөөдөр СЕХ-ны гадна мэдээлэл хийлээ. Тус намын төлөөллүүд "СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг огцруулахыг шаардаж байна. Учир нь СЕХ хууль бусаар орон нутгийн сонгуульд нөлөөлж байна.

СЕХ Булган, Хэнтий, Завхан аймагт дахин сонгууль явуулахаар болсон. Гэвч тус сонгуульд албан ёсны тамга тэмдэгтэй АН-ын гишүүдийг орон нутгийн сонгуульд бүртгэх ёстой" гэв.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Хуулийн хүрээнд хийгдэх ёстой ажил нь хуулийн хүрээнд хийгдэхгүй байна. Маш олон нам эвсэл бие даагч итгэл найдвар тээн сонгуульд өрсөлддөг. Гэтэл СЕХ хуулиа дагадаггүй. Үнэлэхүй олон эрх баригчдад долигнодог, дулдуйддаг учир ард иргэд сонгуулийн дүнд итгэдэггүй. Зургаан жилийн турш эрх баригчид сонгуулийн шинэчлэлийг хийхгүй байна" хэмээлээ.

SOCIAL POP: Завханы Их-Уул сумынхан ТАРЬСАН модоо ТАЙРСАН модоор хашаалжээ
SOCIAL POP: Завханы Их-Уул сумынхан ТАРЬСАН модоо ТАЙРСАН модоор хашаалжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд